Wednesday, November 26, 2008

Тэмдэглэлийн дэвтрээ нээвэл......

10 жилийнхээ тэмдэглэлийн дэвтрийг нээгээд уншсан чинь бичдэг юм нь дан хайр дурлал байх юм. Ямар их хайрын шүлэг бичдэг байсан юм бэ хэхэ.
Аз жаргалд хүрэх зам маш нарийхан учир, хос хоёр нэг л хүн шиг болохоос нааш түүнд хүрч чадахгүй........ Хайр сэтгэлийн хаана нь ч бардам зан хэрэггүй........гэнүү? хэхэ одоо бодоход ичмээр юм.
Тэмдэглэлээсээ ийм шүлэг оллоо।
Аав ээж хоёр минь
Ээжийн минь гар зөөлхөн
Элэг зүрх нь ч бас зөөлхөн
Уужим ухаантай миний ээж
Учирлаж номыг минь заадагсан
Уяхан сэтгэлтэй ээжийгээ хараад
Уярч би номоо уншдагсан
Орой би орондоо унтахад
Олон үлгэр ярьж өгдөг
Орчлонд ээждээ би хайртай
Зүүдэлж сэрээд би нойроо харамлаж
Зөөлхөн гэгч нь нүдээ нухалхад
Нойрноосоо сэрээ гэж
Намуухан дуугаар ээж минь хэлдэг
Чанасан цайг нь ууж суухдаа би
За өнөөдөр би хичээл дээрээ ю хийх вэ гэж боддог

Аавын гар хатуу ч гэлээ
Ааш нь сайхан миний аав
Ажлаасаа тарж ирээд
Ар нуруун дээрээ суулгаад явдагсан
Гэртээ ирээд аав зурагтны өмнө
Хэвтэж байх хойгуур нь гараад би алга болж өгнө
Харанхуй болохоор орохоосоо айгаад
Ааваа ааваа гэж гаднаас дуудна
Аав өөдөөс хурдан ор гэхэд нь би
Та намайг загнахгүй биз гэж аргадаж байж орнo
Ороход аав аймаар ширүүн харавч
Өөдөөс нь би ааваа би би гэсээр аргалчихдагсан.

2004 он.

No comments: