Friday, November 28, 2008

Ёоо яахуу хамар өвдөөд байна.

Хүний тэнэж явсан тохойнд хамраа мөргүүлчихсэн юм. Аймаар нарр гээд дуугараад, толгой руу янгинаад аймаар өвдсөн. тэрүүхэн үедээ хэсэг өвдөж байгаад гайгүй болчихсон юм. орой унтахад жаахан хавдартай байж байгаад өглөө боссон чинь улам хавдартай болчихсон байх юм.Одоо болохоор дух руугаа янгинаад шархираад өвдөөд байна.

3, билүү 4 настайдаа бас хамраа гэмтээж байсан юм. Цэцэрлэгтээ хүүхдүүдтэй гүйж харайж тоглож байгаад 1нийх нь хөлд тээглээд паар луу толгойгоороо тас хийтэл үсэрсэн гэж ярьдийн. Ямар ч байсан хамрандаа боолттой явдаг байснаа хагас дутуу санаад байдаг юм.

No comments: