Sunday, November 30, 2008

今、眠れない

久々にあった。本当に久々にね。嬉しいなって思いつつも緊張しちゃった。今日のこと忘れよう。
忘れようっていうより気にしないこと。 


明日からまた頑張ろう!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!


やっぱり、毎日生き生きしてて、輝きたいじゃない? 



でも、布団をかぶって、目を閉じて、一時間たっても眠れない。 これじゃ明日もまた体だるいやん。
羊一匹、羊二匹、三匹、。。。。。。。。。。。。。。。。。百匹 でも眠れない。どうしよう????

Friday, November 28, 2008

Ёоо яахуу хамар өвдөөд байна.

Хүний тэнэж явсан тохойнд хамраа мөргүүлчихсэн юм. Аймаар нарр гээд дуугараад, толгой руу янгинаад аймаар өвдсөн. тэрүүхэн үедээ хэсэг өвдөж байгаад гайгүй болчихсон юм. орой унтахад жаахан хавдартай байж байгаад өглөө боссон чинь улам хавдартай болчихсон байх юм.Одоо болохоор дух руугаа янгинаад шархираад өвдөөд байна.

3, билүү 4 настайдаа бас хамраа гэмтээж байсан юм. Цэцэрлэгтээ хүүхдүүдтэй гүйж харайж тоглож байгаад 1нийх нь хөлд тээглээд паар луу толгойгоороо тас хийтэл үсэрсэн гэж ярьдийн. Ямар ч байсан хамрандаа боолттой явдаг байснаа хагас дутуу санаад байдаг юм.

Wednesday, November 26, 2008

Тэмдэглэлийн дэвтрээ нээвэл......

10 жилийнхээ тэмдэглэлийн дэвтрийг нээгээд уншсан чинь бичдэг юм нь дан хайр дурлал байх юм. Ямар их хайрын шүлэг бичдэг байсан юм бэ хэхэ.
Аз жаргалд хүрэх зам маш нарийхан учир, хос хоёр нэг л хүн шиг болохоос нааш түүнд хүрч чадахгүй........ Хайр сэтгэлийн хаана нь ч бардам зан хэрэггүй........гэнүү? хэхэ одоо бодоход ичмээр юм.
Тэмдэглэлээсээ ийм шүлэг оллоо।
Аав ээж хоёр минь
Ээжийн минь гар зөөлхөн
Элэг зүрх нь ч бас зөөлхөн
Уужим ухаантай миний ээж
Учирлаж номыг минь заадагсан
Уяхан сэтгэлтэй ээжийгээ хараад
Уярч би номоо уншдагсан
Орой би орондоо унтахад
Олон үлгэр ярьж өгдөг
Орчлонд ээждээ би хайртай
Зүүдэлж сэрээд би нойроо харамлаж
Зөөлхөн гэгч нь нүдээ нухалхад
Нойрноосоо сэрээ гэж
Намуухан дуугаар ээж минь хэлдэг
Чанасан цайг нь ууж суухдаа би
За өнөөдөр би хичээл дээрээ ю хийх вэ гэж боддог

Аавын гар хатуу ч гэлээ
Ааш нь сайхан миний аав
Ажлаасаа тарж ирээд
Ар нуруун дээрээ суулгаад явдагсан
Гэртээ ирээд аав зурагтны өмнө
Хэвтэж байх хойгуур нь гараад би алга болж өгнө
Харанхуй болохоор орохоосоо айгаад
Ааваа ааваа гэж гаднаас дуудна
Аав өөдөөс хурдан ор гэхэд нь би
Та намайг загнахгүй биз гэж аргадаж байж орнo
Ороход аав аймаар ширүүн харавч
Өөдөөс нь би ааваа би би гэсээр аргалчихдагсан.

2004 он.

Ингээл буруудахын

Хайртай сайн найзыгаа гомдоочихлоо. Миний буруу гэж бодохгүй байна, хэлэх гэж байгаа үгээ, бодож байгаа зүйлээ буруу ойлгуулдгийн л буруу гэж бодож байна. Уул нь учирлаж ойлгуулья гэж бодсон боловч, `Чиний үг чинь яг хорт могойн адил, хүний сэтгэлийг сийчээд хаячихдаг, чамаас арай ч ийм үг сонсоно гэж бодсонгүй` гээд уурлахаар нь тайлбарлаж хэлсэн ч гүй тэгээд орхичихлоо. Яахаараа дандаа би буруутан болжээдээн бол. Хүн өөрийг нь битгий тийм байгаасай гэж ойлгуулах гэж оролдож байхад, шууд утгаар нь хүлээж аваад тэрэндээ уурлаад гомдоод байж.

はやしライス

Нагояагийн онгоцны буудлаас хүн гаргаж өгөх гээд. Тэгээд тэнд хоолонд орох болоод аятайхаан хоолны газар хайж байтал нөгөө хүн маань нагояад ирснийх мисокацу идмээр байна гэхээр нь мисокатутой нэг хоолны газар орсон юм. Өглөө байсныг ч хэлэх үү, тийм хүнд хоол идмээргүй байсан болохоор мэнүг нь харж байгаад Хаяаши райс гээд байхаар нь захиаллаа. Урид нь идэж үзээгүй байсан болохоор ямархуу бол гээд жаахан санаа зовоостой. Тэгээд амсаад үзсэн амт нь надад маш их таалагдсан. Тэрнээс хойш яагаад ч юм, хаяаши райс л идмээр болоод болохгүй юм. Тэр хоолны газарт дахин дахин очмоор, тийм амттай хаяаши райстай юм байна лээ.

ぜんぜん楽しくなかった。

バイトの皆さんと始めて鍋を食べに行った。面白いから来て、来てってみんなに誘われ、じゃみんなと鍋するのは始めてだし、積極的に楽しんじゃおと思って行ったのに、ぜんぜん楽しくなかった。どこが楽しいんかよ!!! 若い女の子たちがギャーギャー叫んで、主婦の方たちが子供を連れてきて、小さい部屋を走りまわったりして、疲れたよ。そんなしつけの悪い子達始めてみた。 鍋のだしも、入ってるものもまずい。 よくこんなもん食べるねって感じ。日本の若い奥さんたちって料理下手。もうがっかり。
女の子たちがつくり声でギャーギャーって叫ぶのを聞いて、耳が痛くなった。別に声をつくらなくていいじゃない、あほらしい。