Wednesday, November 26, 2008
はやしライス
Нагояагийн онгоцны буудлаас хүн гаргаж өгөх гээд. Тэгээд тэнд хоолонд орох болоод аятайхаан хоолны газар хайж байтал нөгөө хүн маань нагояад ирснийх мисокацу идмээр байна гэхээр нь мисокатутой нэг хоолны газар орсон юм. Өглөө байсныг ч хэлэх үү, тийм хүнд хоол идмээргүй байсан болохоор мэнүг нь харж байгаад Хаяаши райс гээд байхаар нь захиаллаа. Урид нь идэж үзээгүй байсан болохоор ямархуу бол гээд жаахан санаа зовоостой. Тэгээд амсаад үзсэн амт нь надад маш их таалагдсан. Тэрнээс хойш яагаад ч юм, хаяаши райс л идмээр болоод болохгүй юм. Тэр хоолны газарт дахин дахин очмоор, тийм амттай хаяаши райстай юм байна лээ.
Subscribe to:
Post Comments (Atom)

No comments:
Post a Comment